Баянгол дүүрэг Засаг даргын тамгын газар Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төв UNESCO Global Network of Learning Cities

Баянгол дүүргийн
Насан туршийн суралцахуйн төв

1998
Үүсгэн байгуулагдсан
26
Хүний бүрэлдэхүүн
25+
Жилийн туршлага
UNESCO
Суралцагч хот гишүүн
Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн хамт олон

Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн хамт олон

Бидний тухай

Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төв нь иргэн бүрийн боловсрол, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, насан туршийн суралцах боломжийг бүрдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага юм.

Түүхэн товчоон

1998 он
Үндэслэл

Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 116 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/40 тоот захирамжийг үндэслэн 1998 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/83 тоот захирамжаар Баянгол дүүрэгт "Гэгээрэл хөгжлийн төв" нэртэйгээр анх байгуулагдсан.

2013 он
Шинэчлэл

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/1102 тоот тушаалаар "Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төв" нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2023 он
Өнөөгийн байдал

2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "Насан туршийн суралцахуйн төв" нэршилтэйгээр, 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар төвийн захирлаар Монгол Улсын зөвлөх багш Б. Гэрэлгуа ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл

Тус төв нь ЮНЕСКО-гийн "Суралцагч хот" үзэл баримтлалын хүрээнд иргэн бүрт хүртээмжтэй, чанартай сургалт, хөгжлийн үйлчилгээг хүргэх, тасралтгүй суралцах соёлыг төлөвшүүлэхэд чиглэн төрийн болон төрийн бус байгуулага, иргэдтэй хамтран үйл ажиллагаа явуулж байна.