Дүүргийн иргэдийг албан, албан бус боловсрол, амьдралын орчинд суралцах боловсролд хамрагдалтын тандалт судалгааны мэдээллийн сан бүрдүүлж, бичиг үсэг, ерөнхий боловсрол нөхөн эзэмших, хос хэлний сургалтыг орон зай, цаг хугацаанаас үл хамаарах цахим, танхимын үйлчилгээгээр иргэдэд хүргэнэ.
Байгууллагын хүний нөөцийг тасралтгүй чадавхжуулж, багш, ажилтнуудын мэргэжил, арга зүйн тасралтгүй хөгжлийг дэмжин, салбарын тэргүүн сайн туршлагыг орон нутгийн түвшинд түгээн дэлгэрүүлнэ.
ЮНЕСКО GNLC-ийн гишүүний хувьд иргэдийн дижитал бичиг үсэг, AI, цахим соёл, аюулгүй байдал, амьдрах ухааны ур чадварт дэмжлэг үзүүлж, "Суралцагч хот–байгууллага–иргэн"-ий "Сурахын баяр" арга хэмжээг алдаршуулна.
Ахмад настны амьдралын хэрэгцээнд нийцсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хүүхэд, залуусын боловсролын хэрэгцээнд суурилсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулна.
Тогтвортой хөгжлийн зорилтын "Хэнийг ч ардаа орхихгүй байх" үндсэн шугамыг бүх шатны үйл ажиллагаанд мөрдлөг болгон, иргэдийн сурч боловсрох тэгш хүртээмжтэй орчныг бүрдүүлнэ.