Баянгол дүүрэг
Насан туршийн суралцахуйн төв
UNESCO
2026
✨ Амжилттай боллоо 2026 · I улирал

Үндэсний бичгийн
Анхан шатны
сургалт

Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвөөс зохион байгуулсан онцлох арга хэмжээ

8 Удаагийн сургалт
3 Байгууллага
100% Амжилттай төгссөн

Дэлгэрэнгүй мэдээлэл

2026 оны I улиралд явагдсан Үндэсний бичгийн анхан шатны сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Баянгол дүүргийн 242, 262, 161-р цэцэрлэг-ийн багш, багшийн туслах, Жижиг Дунд Үйлдвэр Үйлчилгээг Дэмжих Төвийн хамт олон, ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗАР ОНӨААТҮГ-ЫН БАРУУН ТҮГЭЭХ Төвийн ажилтан, албан хаагчид болон иргэд нийт 8 удаагийн сургалтад идэвх, санаачилгатайгаар хамрагдаж, амжилттай төгслөө.

Сургалтын хугацаанд суралцагчид хичээл зүтгэл гарган, эерэг, дулаан уур амьсгал бүрдүүлж, хөгжилтэй, идэвхтэй арга барилаар мэдлэг, чадвараа ахиулж чадсан нь онцлохуйц байлаа.

Арга хэмжээнүүд

🎤
Нээлтийн үг
БГДНТСТөвийн захирал Б.Гэрэлгуа суралцагчдад урам зориг, итгэл найдвар хайрласан үнэтэй зөвлөгөө өглөө.
💻
Kahoot тэмцээн
Суралцагчдын мэдлэгийг Kahoot цахим платформ ашиглан сонирхолтой байдлаар шалгаж, шилдгүүдийг тодрууллаа.

Тэмцээний үр дүн

🏆 Шагналт суралцагчид Kahoot · 2026
🥇
1-р байр
Б.Түвшинчимэг
Жижиг Дунд Үйлдвэр Үйлчилгээг Дэмжих Төвийн ажилтан
🥈
2-р байр
Д.Цэндсүрэн
161-р цэцэрлэгийн багш
🥉
3-р байр
Б.Золжаргал
ОНӨААТҮГ-ЫН БАРУУН ТҮГЭЭХ Төвийн инженер
🎁

Байр эзэлсэн суралцагчдад багш өөрийн гараар урласан цүнх, үүргэвч-ээр шагнаж урамшуулсан нь суралцагчдад өндөр сэтгэгдэл төрүүлсэн сайхан үйл явдал боллоо.

🌟

"Үндэсний бичгийг сурч,
уламжлалаа хөгжүүлцгээе!"